Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Жанцангийн автобусны буудал дээр энэ сарын 7-нд автобус шатжээ.

Хувийн хэвшлийн компанийн УНВ 0846 улсын дугаартай автобусны моторын хэсэг шатсан гэсэн дуудлага Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Энэ талаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч Э.Ууганбаяраас тодруулахад “Энэ сарын 7-ны өдөр буюу ням гаригт Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангид “Автобус шатаж байна” гэсэн дуудлага ирсэн. Онцгой байдлын албан хаагчдыг очиход автобусны хойд хэсэгт байрлах моторын хэсгээс гал гарч, автобусны доторх хэсэгт  орох гэж байхад амжиж унтраасан. Тухайн үед автобусанд зорчиж явсан зорчигчдоо бүгдийг нь гаргасан байсан учраас хүн бэртэж, гэмтээгүй” гэдэг мэдээллийг өгөв.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж