Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад эд зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн автомашины хучлагаа алдагдсан гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу цагдаагийнхан шуурхай илрүүлсэн байна. Тэгвэл “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас автомашины хучлага хулгайлж байсныг үйлдэл дээр нь барьжээ. Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд анги хулгайлсан хэргийг, НЦГ-ын хэлстийн алба хаагч халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ