Трамп цамхагт гал гарав

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Трамп цамхагт гал гарав

Трамп цамхагт гал гарав

АНУ-ын Нью Йорк хот дахь “Трамп цамхаг”-т гал гарсны улмаас хоёр иргэн, нэг гал сөнөөгч бэртсэн байна. Гал түймэр орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагийн үед барилгын халаалт, агааржуулалтын системд  гарчээ. 

Цамхгийн галыг унтраахаар 80 гал сөнөөгч очсон байна. Гал барилга дотор биш, дээврээс гарч байжээ.

Гал түймрийн улмаас хүний амь нас хохироогүй гэнэ. “Трамп цамхаг”-т олон компанийн оффис байрладгаас гадна олон оршин суугчтай. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон дахь Цагаан ордон руу нүүж очихоосоо өмнө энд амьдарч байсан ажээ.

Трампын хүү Эрик твиттертээ “”Трамп цамхаг”-ийн дээвэр дээрх агааржуулалтын системд гал гарсан.  Гайхалтай ажилласан чадварлаг гал сөнөөгчдөд баярлалаа” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж