Аргагүй хамгаалалт уу

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Аргагүй хамгаалалт уу

Д.Амарсайхан дарга өчигдөр дахиад л ам руугаа алгадууллаа. Өнгөрсөн долоо хоногт, бас үүнээс сарын өмнө шатахуун импортлогчид түүний үгийг бас л иймэрхүү байдлаар үл тоосон юм. Тэр уг нь Монголд газрын тосны асуудлыг хариуцаж буй цорын ганц агентлагийн дарга шүү дээ. Гэвч тэр ийм үлбэгэр юм уу, нөгөөдүүл нь тийм “том” юм уу дур зоргоороо л шатахууны үнийг нааш, цааш болгож байдаг боллоо. Долоо хоногийн өмнө шатахууны үнийг нэмсэн импортлогчидтой тэд дахин зөвшилцөөд хямдруулахаар болсон гээд л уржигдар оройжин Газрын тосны газрынхан зурагтаар ярьсан юм. Гэвч өчигдөр өнөөх нь байдаггүй ээ. “Бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэгчээр жолооч нар хий дэмий л горьдох шиг боллоо. “Д.Амарсайхан аргагүй хамгаалалт хийсэн юм болов уу” гэх хүн ч таарсан. “Чадахгүй бол дуугүй л сууна биз, энэ Д.Амарсайхан.” хэмээн зарим нь бухимдаж байна. Ямар ч байсан хээр талд хашгирч яваа юм шиг нэг агентлаг Монголд бий боллоо. Сүүлийн хэд хэдэн удаагийн үнийн “дайралт”-аас ха­рахад дотооддоо газрын тосны бо­ловсруулах үйлдвэртэй болох сур­гаар хамгийн их тэвдэж буй нь нефть импортлогчид гэдэг нь ч үнэн болж мэдэх юм. Тэгэхээр ямар нэгэн яаралтай арга сэдэхгүй  бол ч бид ба­ларлаа шүү, Д.Амарсайхан дарга аа.

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж