Шведийн бэлэн хувцасны үндэстэн дамнасан компани "H&M" хүүхдийн хувцасны зар сурталчилгаанд хар арьст хүүхэд тоглуулсандаа хэрэглэгчдээс уучлал гуйхад хүрчээ.
Сурталчилгааны үеэр хар арьст жаалын өмссөн цамц нь "coolest monkey in the jungle" буюу “ширэнгэн ойн дэггүй сармагчин” гэсэн бичигтэй байсанд хамаг учир байгаа ажээ. Брэндийн шинэ бүтээгдэхүүний сурталчилгааг үзэж, бичгийг анзаарсан хүмүүс цахим сүлжээнд ‘H&M’-ийг арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэлгэрүүлсэн гэж буруутгаж, шүүмжилснээс компани вэб сайтнаас сурталчилгааг авч, цамцны бичгийг “дэггүй хүүхэд” болгон өөрчилжээ.
Компанийн төлөөлөгч Анна Эриксон мэдэгдэлдээ "Бид зар сурталчилгаанаас дээрх зургийг хассан. Бидний санамсаргүй үйлдэл бусдыг гомдоож, шархлуулсанд уучлал гуйж байна" гэжээ.
H&M арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аястай зар сурталчилгаа хийсэн гэдэг шүүмжлэлд өртөж буй анхны компани биш юм. Үүнээс өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Unilever (UL), Германы Nivea групп мөн л арьс өнгөөр ялгаварласан утга санаатай зар сурталчилгаа хийснээс шүүмжлэлд өртөж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ:CNN