Гадаад паспортоо шинээр гаргуулахаар урт дараалал үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Гадаад паспортоо шинээр гаргуулахаар урт дараалал үүсгэжээ

Гадаад паспортоо шинээр гаргуулахаар урт дараалал үүсгэжээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын 2-ноос эхлэн зогсоосон. Иймээс иргэд гадаад паспортаа дахин шинээр гаргуулахаар тус газрын үүдэнд урт дараалал үүсгэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортаа авах гэсэн хүмүүс ийнхүү том ачаалал үүсгээд байна.

2017 оны төсөвт 250 мянган энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суулгасан. Гэвч гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдцийн нөөц хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байсан. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээнд доголдол гарах байжээ. Тус газрын 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдцийн санхүүжилт суугдсан байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж