Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар дахин нэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар дахин нэгджээ

Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн нар дахин нэгджээ

“Navchaa film” продакшны бүтээл “Ларьдма” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кино ирэх гуравдугаар сард үзэгчдэд хүрэхээр болжээ. Киноны гол дүрд жүжигчин Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн болон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон байна.  

Гэр бүлийн хүчирхийлэл, “хөшиг”-ний цаана эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буй талаар бодит байдлаас сэдэвлэсэн “Ларьдма” кино 2013 онд нээлтээ хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн кино шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан уг киноны хоёрдугаар анги дөрвөн жилийн дараа үзэгчдэд хүрэх гэж байна.

Жүжигчин Б.Навчаа өнгөрсөн онд “Үүр битгий цайгаасай” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Тэгвэл тэрбээр “Ларьдма” киноны үргэлжлэл болох “Амьдрал” киноны гол дүрийг бүтээснээс гадна продюсерийн үүргийг давхар гүйцэтгэжээ. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд ‘Ларьдма’ кинонд ажилласан багийн гишүүд солигдоогүй байна.

Сонирхуулахад, “Амьдрал” киноны дууг гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж