Криптовалют гэж юу вэ? | News.MN

Криптовалют гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө
Криптовалют гэж юу вэ?

Цахим мөнгө биткойн 2017 онд 20,000 ам.долларт хүрч, галзуу гэмээр амжилт тогтоосон нь цахим тооцооны хэрэгслийн талаар мэддэг мэддэггүй олон хүнийг соронзон шиг татаж байна. Гэсэн хэдий ч криптовалют гэж юу болох, үүнийг хэрхэн худалдаж авах, хадгалах, зарцуулах талаар ойлголтгүй хүмүүс олон байгаа юм.

Криптовалют гэж юу вэ?

Криптовалют бол өндөр нууцлал бүхий цахим тооцооны хэрэгслийн нэг хэлбэр юм. Гэхдээ доллар, евро, иен зэрэг валютаас ялгаатай нь криптовалютыг аль нэг улсын төв банк эсвэл санхүүгийн байгууллагаас гаргадаггүй бас хэвлэдэггүй. Криптовалютын цахим гүйлгээ, төлбөр тооцооны аюулгүй байдал нууцлалыг хангахад криптограф ашигладаг. Энэ бол тодорхой мэдээллийг тайлахад хэцүү код болгон хөрвүүлэх процесс юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед нууц мэдээллийг шифрлэх хэрэгцээ шаардлагын дагуу криптограф бий болсон юм. Харин цахим эринд математик онолын элементүүд болон компьютерын тусламжтайгаар криптограф цахим мэдээлэл, харилцаа холбоо болон мөнгөний нууцлал, аюулгүй байдлыг хангах аргачлал болоод байна.

Биткойн бусад цахим мөнгөнөөс юугаар онцлог вэ?

Хамгийн анхны цахим мөнгө биткойныг 2009 онд нэр нь үл мэдэгдэх программчин эсвэл бүлэг программчид Сатоши Накамото хэмээх зохиомол нэрийн дор зохион бүтээсэн. Биткойн гарсан цагаас хойш өнгөрсөн хугацаанд 1000 гаруй цахим мөнгө бий болсон. Биткойны ханш Зул сарын баярын өмнө 30 хувиар буурахын өмнө 20,000 ам.долларт хүрсэн билээ. Зарим цахим арилжааны бүлгүүд биткойны ханш энэ онд 50,000 ам.долларт хүрнэ гэж мөрий тавьсан юм. Блокчейн технологийг үндэслэгчид биткойныг 2030 гэхэд бүр 500,000 ам.долларт хүрнэ гэж таамагласан. Биткойн өнгөрсөн арав шахам жилийн хугацаанд Ethereum, Ripple,IOTA, Dash, Litecoin, Namecoin, MintChip зэрэг олон өрсөлдөгчидтэй болсон. Биткойны бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог нь хамгийн анхны цахим мөнгө бас блокчейн технологи дээр суурилсан нь юм. Гэвч олон улсын банк санхүүгийн байгууллагууд биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл гэж үзэхгүй байгаа билээ.

Биткойны өрсөлдөгчид

1990-ээд онд технологийн дэвшлийн эхэн үед зах зээлд Flooz, Beenz болон DigiCash систем бүхий криптомөнгө гаргах оролдлогууд олон гарсан юм. Гэвч тухай бүр амжилтгүй болсон нь луйвар, санхүүгийн бэрхшээл болон компанийн удирдлагууд болон ажилтнуудын хоорондох үл ойлголцол зэрэг олон шалтгаантай байлаа.

“Fortune” сайт биткойны гялалзсан амжилтын араас нэхэж буй криптовалютаар Ethereum (ETH), Ripple (XRP), IOTA (MIOTA), Dash (DASH), Litecoin (LTC)-ыг нэрлэсэн юм.

Өрсөлдөгч криптомөнгөнүүд биткойноос ялгарах өөр өөрийн давуу талтай учраас хэрэглэгчдийн зах зээл хүрээгээ тэлсээр байгаа ажээ. Сүүлийн үед зөвхөн криптовалютаар гүйлгээ, төлбөр тооцоо хийдэг газрууд улам нэмэгдсээр байгаа бөгөөд дэлхийн 58 оронд цахим мөнгөний 1800 орчим ATM ажиллаж байна.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-08 103.212.118.158

Үнэн үү

Avatar

Zochin 2018-01-08 103.9.90.2

Onecoin gh kriptovalutiig sonsson uu. Her bol medeelel bnuu.

Avatar

Oooo 2018-01-08

Sn bnuu ta ene linkeer orood odort 3-4 tsag zartsuulaad 50$-200$ oloh bolomjtoi shvv http://xzmoney.club/2780692351407

Avatar

иргнэ 2018-01-08 103.229.123.176

биткойн, блокчэнээ бүрэн тайлбарлахгүй байж тийм ч ашигтай гээд тийм ч үнэтэй гэж бичихээр хэн ойлгох юм. Сайн судлаж байж бичээч

Avatar

Cloud Mining Bitcointoi boltsgooy 2018-01-08 103.50.207.98

Hashflare сайтаас 300$ оор 1 жилийн хугацаатай гэрээ хийхэд олборлолт хийх биткойны тоо, дүнгээр. 1btc=15800$ үед бодов.
1өдөрт 0.00028659 BTC = 4.67 USD
1долоо хоногт 0.00200613 BTC = 32.67 USD
1сард 0.0085977 BTC = 140.01 USD
Хагас жилд 0.0515862 BTC = 840.09 USD
1жилд 0.10460535 BTC = 1,703.51 USD

https://hashflare.io/r/64DD2F65 – р бүртгүүлээд 5% – HF17PROF5 хөнгөлөлтийн кодыг ашиглаарай.
http://profit.hashflare.eu/en – Та өдөр,сар жилд олж болох олборлолтоо урьдчилан тооцож үзэх.

Avatar

Bilguun 2018-01-08 59.153.112.139

http://xsmoney.club/3063422798610/ ёстой сайн сайт байна бүртгүүлээд үнэгүй биткойноо аваад суртчилгаагаа үзээд байгаарай. маш хурдан cash-ээ өсгөх боломжтой юм байна цаг гаргаж чадвал суртчилгаа бол их юм байна

Avatar

Зочин 2018-01-08 202.131.233.214

hi mongoo yaj tataj awdag yum be

Avatar

bitcoin 2018-01-08 202.9.47.177

ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.
Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно.
http://btcclicks.com/?r=95b2c5b7

Avatar

Zochin 2018-01-08 103.9.90.2

Hi yamar ch bitcoingui , bitcoiniin dansgui bj boloh yumu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж