Хойд Солонгосын алтан хамтрагчид | News.MN

Хойд Солонгосын алтан хамтрагчид

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгосын алтан хамтрагчид

Хойд Солонгосын алтан хамтрагчид

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадмын өмнө хоёр Солонгосын асуудал хурцадмал хэвээр байгаа. Хойд болон Өмнөдийн албан ёсны уулзалт өнөөдөр болно. Учир нь олимпийн наадамд Хойд Солонгосын тамирчид оролцож магадгүй гэсэн мэдээлэл олон улсын олимпийн хороонд очсон байна.  

БНСУ-ын Пёнчан хотод ирэх хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болох  өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын уран гулгагч Лём Дэ Уг, Ким Жү Сик нар хосын төрөлд оролцох эрхээ авсан. Тэд 2017 оны есдүгээр сард Германд болсон Nebelhorn Trophy тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн амжилтаараа Пёнчаныг зорих эрхтэй болсон байна.

Хойд Солонгосын уран гулгагчид 2016 онд Австри улсад болсон “Cup of Tyrol”-т хүрэл медаль хүртэж, ирээдүйтэй гулгагчид гэдгээ харуулж чаджээ. Харин одоо тэдний уран гулгалтыг Пёнчанд харах эсэх хоёр орны албан ёсны уулзалтын үеэр тодорхой болно.

Хойд Солонгосын эрэгтэй уран гулгагчдын шилдэг тамирчдын нэг Ким Жү Сик энэ жил 26 настай бөгөөд тэрбээр 2001 оноос эхлэн уран гулгалтаар хичээллэж байгаа аж. Харин түүний хамтрагч Лём Дэ Уг ирэх хоёрдугаар сарын 2-ны 19 нас хүрэх аж.

Ким Жү Сик, Лём Дэ Уг нар хосын төрөлд 2015 оноос эхлэн өрсөлдөж эхэлсэн бөгөөд Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Cup of Tyrol 2016”, “Asian Winter Games 2017” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Хойд солонгосчууд 1964 онд Австрийн Инсбрук хотод болсон IX олимпийн наадамд анх удаа оролцож, тэшүүрийн 3000 метрт Хан Пил Хва мөнгөн медаль хүртэж байжээ. Үүнээс гурван олимпод очсон медаль авч чадаагүй байсан бол 1992 онд Францын Альбервилль хотод болсон XVI наадамд шорт-трекийн 500 метрт Хван Уг Шил хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ. Хойдууд “Сочи 2014” олимпийн наадамд оролцоогүй бол “Пёнчан 2018” наадамд оролцох эсэх нь өнөөдөр тодорхой болно

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-08 202.179.25.235

хойдууд оролцохоор болсон

Avatar

Зочин 2018-01-08 202.55.180.2

олимпийн тэмцээн чинь хаашаа болчихсон юм бэ. цуврал тэмцээнд ороод эрхээ авчихсан байхад олимпод нь оролцуулдаггүй болчихсон юм уу

Avatar

Зочин 2018-01-08 122.201.25.46

Улс нь оролцуулахгүй гэвэл оролцож чадахгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж