Шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг маргааш шийднэ

Шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг маргааш шийднэ

Шатахууны үнийн зөвлөл маргааш буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр 10.00 цагт хуралдахаар болжээ. Тус зөвлөлийн хурлаар шатахуун импортлогч компаниуд цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх болон төр ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм.  Холбогдох албаныхан шатахууны үнэ нэмэгдээгүй гэж байгаа боловч зарим аж ахуй нэгжүүд үнээ нэмсэн байна. Тухайлбал, “Тэс петролиум” ХХК-ний орон нутгийн салбарт А-92 шатахуун 1790 төгрөг болсон бол бусад ШТС-уудад 1630 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн “МТ”, “Жаст ойл” болон бусад ШТС-ууд хязгаарлалттай хуралдаж байгаа юм.  Монгол Улс шатахууны 38-46 хоногийн нөөцтэй байгаа аж.

Сануулахад, Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж