Хэрвээ Европын холбоо ОХУ-д тавьсан 1.39 тэрбум еврогийн торгуулиа цуцлахгүй бол ОХУ Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-аас гарч магадгүй хэмээн Холбооны зөвлөлийн Эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Калашников РИА Новости агентлагт мэдээллээ. “Яагаад гэвэл Европын холбооны Оросын эсрэг авсан энэхүү үйлдэл нь ДХБ-ын зарчимд харшилж байгаа юм” хэмээн тэр хэлсэн байна.
Politico сонинд мэдээлснээр ОХУ гахайн махны импортдоо хориг тавьсны торгууль болгон 1.39 тэрбум еврогийн төлбөрийг нэхэмжилснийг Брюсселийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн юм. Харин Брюсселийн шүүхийн энэ шийдвэрийг ДХБ Арбитрын шүүхэд өгөөд байгаа.
Европын холбооны тавьж байгаа торгуулийн хэмжээ нь 2013 онд Европын холбооны улсуудаас ОХУ руу экспортолсон байсан гахайн махны үнийн дүнтэй тэнцэж байгаа юм.
“Хэрвээ Европын холбооны нэхэмжлэл хүчин төгөлдөр хэвээр үлдвэл бид ДХБ дахь оролцоогоо хязгаарлахаас өөр аргагүй, эсвэл бүүр гишүүнчлэлээс татгалзах ч магадлалтай” хэмээн Сергей Калашников хэлсэн.
ОХУ-ын ХАА-н бүтээгдэхүүний мэргэжлийн хяналтын алба Европын холбооны улсаас гахайн мах импортлохыг 2014 оны нэгдүгээр сарын 30-нд хориглосон. Энэ шийдвэр нь 2013 онд Польш болон Литвад гахайн халдварт өвчин гарсантай холбоотой тавигджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ