Пёнчанийн олимпод ОХУ-ын 210 тамирчин оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчанийн олимпод ОХУ-ын 210 тамирчин оролцоно

Пёнчанийн олимпод ОХУ-ын 210 тамирчин оролцоно

2018 оны Пенчаны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ли Хи Бом ОХУ-аас 200 гаруй тамирчныг хүлээж байгаагаа мэдэгджээ.

“БНСУ-ын Пенчан хотод болох өвлийн олимпод ОХУ-аас 210 орчим тамирчин хүрэлцэн ирнэ гэж бид таамаглаж байна. Бусад орны тамирчдын адил оросуудыг найрсгаар угтан авахад бид бэлэн” хэмээн Ли Хи Бом хэлснийг Өмнөд Солонгосын Ионхап агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн 2017 оны арвахоёрдугаар сарын 5-ны өдөр ОУОХ сэргээшт холбогдоогүй Оросын “цэвэр” тамирчид ОУОХ-ны туган дор Пенчаны өвлийн олимпод оролцож болно гэсэн шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ ОУОХ-ны тавьж байгаа нөхцөл шаардлагыг хангаж, олимпод өрсөлдөх эрхтэй тамирчдыг нэрсийг энэ нэгдүгээр сарын 28 гэхэд гаргах юм.

Өнөөдрийн байдлаар Оросын 200 гаруй тамирчин олимпод оролцох болзлоо хангачихаад байгаа юм.

Пенчаны олимпийн наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-нөөс 25-ны хооронд болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж