Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Засгийн газрыг тэргүүлснээс хойшх анхны айлчлал нь энэ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын хувьд анхны айлчлалаа хаанаас эхлэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байсан юм. Ерөнхий сайдын анхны айлчлал БНХАУ-аас эхлэх байх гэсэн таамаг байсан ч ийнхүү Бүгд найрамдах Солонгос улсаас эхлүүлэх нь. Одоогоор айлчлалаар ямар асуудал, хэлэлцээр хийх нь тодорхойгүй байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ