Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртэв

Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртэв

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод өчигдөр /2017.01.07/ өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд Монголын тамирчин Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн төрөл болон олон улсын холимог багийн /4*50 м/  уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна. 

Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны нийт 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг өрсөлдсөн байна.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж буй Ш.Даваадорж “Дорнын чоно” клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж байсан.

Ш.Даваадорж одоогоор олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.

Усанд сэлэлт, бодибилдингээр сүүлийн 30 гаруй жил хичээллэж буй Ш.Даваадорж 2018 оныг хос медальтайгаар эхлүүллээ. Тэрбээр дахин хоёр тэмцээнд оролцоод энэ сарын сүүлээр эх орондоо ирэх аж. Түүний хамгийн чухал тэмцээн энэ сарын 17-д Унгарт болох дэлхийн цомын тэмцээн юм байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж