Дэд сайдуудыг татах санал гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг татах санал гарчээ

Дэд сайдуудыг татах санал гарчээ

УИХ дахь МАН-ын 2018 оны анхны бүлгийн хурал өнөөдөр боллоо. Төрийн ордны хоёр давхрын баруун жигүүрийг битүүмжилж, өдөржин хуралдсан МАН-ынхан агаарын бохирдол, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Засгийн газрын цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонссон байна.

Бүлгийн гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь зөв гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын чуулган завсарлахаас өмнө татвар нэмэх шийдвэрээ эргэн харж, Олон улсын валютын сантай зөвшилцөх шаардлагатайг бүлгийн гишүүд сануулжээ. 

Үүнээс гадна төр өөрөө зардлаа бууруулах асуудал сөхөгдсөн байна. Энэ хүрээнд дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд сайдгүй Засгийн газартай болох санал гарсан ч дэмжигдээгүй ажээ. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж