Жоли “Алтан бөмбөрцөг” наадамд хүүтэйгээ зочлов

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Жоли “Алтан бөмбөрцөг” наадамд хүүтэйгээ зочлов

Жоли “Алтан бөмбөрцөг” наадамд хүүтэйгээ зочлов

Холливудын сайхан бүсгүй Анжелина Жоли “Алтан бөмбөрцөг” кино наадамд хүүтэйгээ хамт хүрэлцэн иржээ.

 

Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг Time сэтгүүлийн “Up” санаачилгыг дэмжин Жоли ч мөн Холливудын бусад алдартнуудын адил хар өнгийн гоёл сонгосон байв. Тэрбээр өдөн чимэглэл бүхий гоёмсог хар даашинз өмсч, 14 настай Пакс хүүгээ сугадан иржээ. Пакс ч мөн торгомсог, хар хослол өмсч, Up гэсэн энгэрийн тэмдэг зүүсэн байв.

Өмнө нь 2013 онд Пакс анх удаа аав, ээж, бас ах Маддоксын хамт улаан хивсний ёслолд оролцож байсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж