Хүүхдийн тасаг 20 ширхэг утлагын аппараттай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тасаг 20 ширхэг утлагын аппараттай боллоо

Хүүхдийн тасаг 20 ширхэг утлагын аппараттай боллоо

Шинэ оны босгон дээр “Минт Интернэшнл” групп Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг тус тус хандивлав. Тус групп нь энэхүү ажлыг зохион байгуулахдаа Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэн нэгэнд тус дэм болж, аз жаргал, инээд хөөр бэлэглэх зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэн сайн үйлсийн аянд нэг баг болон ажилласан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн эхэн энэ цаг мөчид ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Иймээс эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдэж, эм тариа, бусад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагддаг билээ.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж