Пак Гын Хэгийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэгийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргажээ

Пак Гын Хэгийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргажээ

Сөүлийн тойргийн прокурорын газраас БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эзэмшлийн зургаан тэрбум воны үнэ бүхий хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа тагнуулын байгууллагаас их хэмжээний авлига авсан хэргийн хохирлыг барагдуулахад шаардагдаж болзошгүй гэх үндэслэлээр ийм хүсэлт гаргасан байна.

Прокурорын хүсэлтэд Сөүлийн өмнөд дүүрэгт байрлах 2.8 тэрбум воны үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болон 3 тэрбум воны бэлэн мөнгийн чекийг битүүмжлэх тухай дурджээ.

Хэрэв шүүхээс хүсэлтийг зөвшөөрвөл Пак Гын Хэ банкин дахь хадгаламжаас гүйлгээ хийх, мөн үл хөдлөх хөрөнгөө худалдах, шилжүүлэх, түрээслүүлэх эрх нь хязгаарлагдах юм.

Экс-ерөнхийлөгчийг 2013 оны тавдугаар сараас 2016 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Үндэсний тагнуулын албанаас нийт 3.65 тэрбум воны авлига авсан хэрэгт буруутгаж, шинээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэрбээр мөн ерөнхийлөгчийн албанаас огцроход хүргэсэн авлигын 18 зүйл ангиар шалгагдаж байгаа билээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж