Саун, массажны үйлчилгээ эрхлэгчид сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Саун, массажны үйлчилгээ эрхлэгчид сургалтанд хамрагдлаа

Саун, массажны үйлчилгээ эрхлэгчид сургалтанд хамрагдлаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт саун, массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сургалт явууллаа.

Сургалтыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран зохион байгуулж, салбарын холбогдох хууль, тогтоомж, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, “САУН:Ерөнхий шаардлага МNS 5164:2010” стандартын хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөв.

Мөн дээрх хэлтсүүдээс хамтран явуулсан хяналт, шалгалтын үеэр гарсан сайн туршлага болон зөрчил дутагдлын мэдээллийг танилцуулж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог идэвхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцож, зөвлөн тусаллаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажилладаг “Сэтгэл амар” төвөөс мэргэжилтнүүд урьж, сүүлийн үед зонхилон тохиолдож буй бэлгийн замын халдварт өвчний тухай статистик мэдээ, түүнээс урьдчилан сэргийлэх, гэр бүл,цаашлаад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад саун, массажны чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид юун түрүүнд бэлгэвчийг тогтмол байршуулж хэвших нь чухлыг онцоллоо.

Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж ажилласан бусад орны туршлагаас ч мөн танилцуулав.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж