Ньюс хөтөч: Ерөнхийлөгч "Байшин үйлдвэрлэх комбинат"-д ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч "Байшин үйлдвэрлэх комбинат"-д ажиллана

ӨНӨӨДӨР НЭГДҮГЭЭР САРЫН 09

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1929.01.09 Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагдав.

2012.01.09 Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гарав.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Шатахууны үнийн зөвлөл хуралдана

11.00

  • Ерөнхийлөгч Х.Баттулга ‘Байшин үйлдвэрлэх комбинат-1’ үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцана. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотойгоор хоёр жилийн өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
  • Монголбанкнаас гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн ‘Санхүүгийн боловсрол’ аяны хаалтын ёслол Монголбанкны В байрны хурлын танхимд болно.
  • Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ‘АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав’ сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал АТГ-ын хурлын танхимд товлогджээ.
  • ‘Mонгол ньюс’ мэдээллийн төвд Монголын ногоон намаас шилжилтийн Засгийн газар байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.30

  • Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар “Хөх Монгол” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлажээ.

ТӨРИЙН ОРДОНД

14.00

  • Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/, Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

10.00

  • Ганабелл институтийн ‘Хүн болох багаасаа’ ээлжит сургалт зарлагдлаа. Сургалтыг ‘Оюуны нахиа’ бүрэн дунд сургуультай хамтран зохион байгуулах ба 8-12 болон 13-18 насныхан суралцах боломжтой. Сургалт “ОЮУНЫ НАХИА” дунд сургуулийн байранд хоёр өдөр үргэлжилнэ.

12.00

  • Түүхч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” номын хямдралтай, гарын үсэгтэй худалдаа “Интерном” их дэлгүүрт болно. Хямдралтай худалдаа 15.00 цаг хүртэл үргэлжилнэ. ‘Сэнтий түшсэн хатад’ хэмээх энэхүү ном нь Юань улсын эрх мэдлийн гол учгийг атгаж, төр гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван их хатны түүхээр төлөөлүүлж, тухайн цаг үе, олон хатад татварууд, түүхэн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлан бүтээсэн ном юм.

14.00

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга зүүн хошууны Өвдөг Баян хошууны боомтон дээрх худалдааны чөлөөт бүсийн төлөөлөгчид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд айлчилж байна. Уг арга хэмжээнд хошууны Гадаад харилцаа, боомтын албаны дарга, Монгол дахь бизнес эрхлэх газрын дарга, Хөлөнбуйр аялал жуулчлалын газар, Арилжаа худалдааны бүс, Хувийн хэвшлийн гэсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох ба Худалдааны чөлөөт бүс танилцуулах уулзалтанд хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтооно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж