32 компанийн 651,954 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

32 компанийн 651,954 хувьцаа арилжжээ

32 компанийн 651,954 хувьцаа арилжжээ

2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн  651,954 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+15%) болон Хүннү менежмент (HBZ+14.99) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Монноос’ (MNS-14.56%) болон Гутал (GTL-12.45%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,150.71 нэгж болж 1.21 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,426,709,497,269 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж