Өмнөд Солонгосын компани халзан эрийг ажилд авахаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын компани халзан эрийг ажилд авахаас татгалзжээ

Өмнөд Солонгосын компани халзан эрийг ажилд авахаас татгалзжээ

Өмнөд Солонгосын компани нэгэн эрийг халзан толгойтой гэдэг шалтгаанаар ажилд аваагүй гэнэ. Санаанд багтамгүй энэ хэрэг явдлын талаар тус улсын хүний эрхийн үндэсний комисс мэдээлжээ.  Энэ хэрэг ялихгүй шалтгаанаас  хүний эрх хэрхэн зөрчигдөж буйн бас нэгэн жишээ болсон байна.

Өмнөд Солонгосын хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд  дурдсанаар хохирогч 2015 оны наймдугаар сард барилгын менежментийн нэгэн компанид ажилд орохоор анкет бөглөсөн байна. Тэрбээр ажил олгогчийн тавьсан бүх шалгуурыг хангасан тул ажилд тэнцсэн ажээ.

Гэвч хэд хоногийн дараа ажил олгогч түүнийг ажилд авсан тухай шийдвэрээ цуцалснаа мэдэгджээ. Компани түүнд тун ноцтой дутагдал байгаа учраас компанийн нүүр царай болж чадахгүй гэж тайлбарласан байна. Мань эр бүх шалгуурыг давж, тэнцсэн хэрнээ ажилд ороогүй шалтгааныг эхэндээ олоогүй боловч гадаад төрхөөсөө болж, ялангуяа халзан толгойноос болсныг дараа нь ойлгожээ. Тэрбээр хүний эрхийн үндэсний комисст өөрийг нь ажилд авахаас татгалзсан компанийн эсрэг  гомдол гаргажээ. Хүний эрхийн комиссын шинжээч хэргийг шалгаж, мөрдлөг явуулсны дүнд компани түүнийг ажилд авах шийдвэрээ цуцалсан нь гадаад төрхтэй нь холбоотой байсныг тогтоож, түүнийг ажилд буцааж авахыг шаардсан байна.

Хүний эрхийн үндэсний комиссын шинжээч мэдэгдэл гаргаж ‘Халзан болох нь хүний өөрийн хүсэл зоригоос хамаардаггүй, олон хүнд тохиолддог л зүйл. Гэвч үүнийг ажил олгогч сул тал гэж үзэх нь ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөх ёсгүй ялгаварлан гадуурхсан хэрэг юм” гэжээ.

Эх сурвалж: koreatimes

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж