Ким Жон Уныг бөөрний өвчтэй гэж оношилжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Ким Жон Уныг бөөрний өвчтэй гэж оношилжээ

Ким Жон Уныг бөөрний өвчтэй гэж оношилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бөөрний өвчтэй гэж шүүхийн эмнэлгийн аудио эксперт тодорхойлсон тухай Korea Times мэдээллээ.

БНСУ-ын Чуннам их сургуулийн профессор Чо Дун-Ук гэгч Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн бичлэгт магадлан шинжилгээ хийж, улмаар түүнийг бөөрний өвчтэй гэх онош тавьсан байна.

Хойд Солонгосын удирдагч таргалалттай, мөн согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг. Түүний эцэг Ким Жон Ир зүрхний өвчнөөр нас барсан гэгддэг.

Профессор Чо Ким Жон Уны амны хөндийгөөс гарч буй авиа бүрийг шинжилсэн гэнэ. Эдгээр нь аль нэг эрхтэн тогтолцооны эмгэгийг илэрхийлж болдог байна. Ингэхдээ тэрбээр дуу хоолойны өнгө, авиа дамжуулж буй чичиргээ, дууны эрч хүч зэрэг үзүүлэлтийг шинжилжээ. Эцэст нь тэрбээр Ким Жон Уны уушги болон зүрхний үйл ажиллагаа хэвийн, харин бөөр өвчлөлтэй гэх дүгнэлтэд хүрчээ.

“Хэдийгээр энэ арга барил нь учир дутагдалтай боловч түүний бөөрний үйл ажиллагаа бусад эрхтнүүдээс сул болохыг харуулж байгаа” гэж Чо хэлсэн байна.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж