Францын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

Францын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадад албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Макрон тэргүүн хатагтайнхаа хамтаар өнөөдөр (2018.01.08) Хятадын Шаньси мужийн Сиань хотод зочилж, Цинь Ши хааны үед байгуулсан 8,000 цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн шавар баримлуудыг үзэж сонирхжээ.

Макрон Хятад дахь гурван өдрийн айлчлалаа  Сиань хотоос эхлүүлж байгааг ажиглагчид санамсаргүй тохиолдол биш, харин  Хятадын дарга Си Жиньпиний ихээхэн хүчин чармайлт гаргаж буй Азийг Европтой хуурай газар, далайгаар болон төмөр замаар холбож, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой  “Нэг Зам ба Нэг бүс” санаачилгыг  дэмжиж буйн илэрхийлэл гэж үзэж байна.

Эрт цагт торго, даавуу, үнэт эдлэл, бараа таваарын худалдаачид зорчдог байсан “Торгоны зам”-тай адил худалдааны зам байгуулах энэхүү төсөлд нийт нэг их наяд ам.доллар зарцуулах тооцоо гаргасан юм.

Харин Франц улс энэ төсөлд тун хянуур хандаж байгаа билээ. Зарим ажиглагчдын үзэж буйгаар торгоны замыг сэргээх Хятадын санаачилгад Макроны байр суурь тун чухал ажээ. Учир нь Францын  ерөнхийлөгчийн хувиар Макроны рейтинг тун өндөр байгаа юм.

Макрон энэ айлчлалаар Хятадтай уур амьсгалын өөрчлөлт болон терроризмтэй тэмцэх чиглэлд  стратегийн түншлэл байгуулахыг зорьж байгаа юм. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарсны дараа Францад Хятадын үүрэг оролцоо тун чухал байгаа юм.

Сиань хотод зочилсны дараа Макрон Бээжин хотод айлчлах бөгөөд Францын ерөнхийлөгчийг дагалдан албаны болон бизнесийн 60 гаруй төлөөлөгч яваа ажээ.

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж