МАН-ын бүлэг хаалттай горимоор хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хаалттай горимоор хуралдаж байна

МАН-ын бүлэг хаалттай горимоор хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордны “Б” танхимд хаалттай горимоор үргэлжилж байна. Бүлгийн хурлыг хаалттай горимоор хийх тохиолдолд ихэвчлэн нууц асуудал хэлэлцдэг. Одоогоор хэлэлцэж буй асуудал тодорхойгүй байгаа юм.

Гэхдээ энэ удаагийн бүлгийн хуралдаанаар утааны асуудал, тэрдундаа утааг бууруулахад чиглэгдсэн хуулийн төслүүд боловсруулах асуудлыг хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээлж байна.

Тус хуралдаан нь 11.00 цагийн орчимд эхэлсэн юм. Бүлгийн хурал удахгүй дуусах бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдсан ч хэлэлцсэн асуудлаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Гэхдээ тус бүлэг Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Г.ДАРЬ 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж