Иргэн таны татвар ингэж нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Иргэн таны татвар ингэж нэмэгдлээ

Иргэн таны татвар ингэж нэмэгдлээ

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 онд долоон төрлийн татвар нэмж буй. Үүний хүрээнд 2018 онд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль болон архи, тамхины онцгой албан татварууд нэмэгдэж байгаа. Нэмэгдэж буй татварын талаар иргэдийн дунд буруу ойлголт байгаа. Тиймээс Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагаас тодруулсны үндсэн дээр татварын нэмэгдлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн, цогц байдлаар хүргэж байна. 

 

Хувь хүний орлогын албан татварыг ОУВС-тай ярилцана
 

Хувь хүний орлогын албан татварыг 0-1,5 сая төгрөгийн цалинтай буюу нийт иргэдийн 95 хувьд татвар нэмэгдэхгүй. Хуучин 10 хувийн Хувь хүний орлогын албан татвар төлдөг байсан нь өөрчлөгдөөгүй.

  • 1.500.000-2.500.0000 сая төгрөгийн цалинтай бол 15 хувь
  • 2.500.000-3.500.000 сая төгрөгийн цалинтай бол 20 хувь
  • 3.500.000 саяас дээш 25 хувиар тус тус нэмэгдэнэ

Хүснэгт 1, 2: 2018 онд ХХОАТ болон НДШ хэрхэн нэмэгдэж байгааг
цалингийн хэмжээтэй харьцуулав

Хүснэгт 1

Хүснэгт 2

 

Харин Засгийн газрын зүгээс 1,5 саяас дээш төгрөгийн цалинтай иргэдийн Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг нэгдүгээр сарын 25-нд ОУВС-тай ярилцахаар төлөвлөжээ.

Хүснэгт 3: 2017 онд төлдөг байсан татвар болон
2018 онд нэмэгдэж буй татварыг харьцуулав

Хүснэгт 3

 

Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2018 онд найм, 2019 онд 8,5 хувь, 2020 онд 9,5 хувиар тус тус нэмэгдэж буй. Одоогийн нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж буй. Тэтгэврийн даатгал нэг хувиар нэмэгдэж байгаа учраас хувь хүн 11,  ажил олгогч 12 хувиар тус тус нэмж, шимтгэл төлнө.  Мөн  сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувь, 2019 онд 11,5 хувт, 2020 онд 12,5 хувиар тус тус нэмэгдэх юм.

Хүснэгт 4: Нийгмийн даатгалын шимтгэл ингэж нэмэгдэнэ

Хүснэгт 4

 

Архи, тамхины татвар 2018 онд 5-30 хувиар нэмэгдэнэ
 

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг үе шаттайгаар нэмж буй. Тодруулбал, 2018 онд 10 хувь, 2019 онд таван хувь, 2020 онд таван хувиар тус тус нэмэгдэнэ. 2017 онд импортын тамхинд таван хувийн гаалийн албан татвар ноогдуулдаг байсан бөгөөд дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу импортын тамхины татварыг 2020 он хүртэл 30 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой учраас ийнхүү үе шаттай нэмж байгаа юм.

Хүснэгт 5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж