УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Б.Бахытгүл өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө “Д.Мурат гишүүн өөрийг хардаж, янз бүрээр хэлдэг байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийнхөө ажлыг бүтээсэн” гэх мэтээр ярьсан юм.
Харин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад тэрбээр “татварын нэмэгдэлтэй холбоотой шуугианыг дарахын тулд МАН-ынхан ийм арга ашиглаж байна. Улс төрч хүн бол ийм зэргийн дайралтыг даагаад гарах ёстой. Зургадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гардаггүй. Энэ бол гүтгэлэг” гэв.
Т.НОМИН