Улаанбаатар хот болон зургаан аймагт доорх графикт үзүүлсэнчлэн тодорхой хувь хэмжээгээр өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.2 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй болон ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна.
Харин өнгөрөгч долдугаар сард ажилгүй 2866 хүн ажилд зуучлуулан орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 200 хүнээр, өмнөх сарынхаас 6472 хүнээр бага байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 88.2 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 11.8 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ
Тэгвэл энэ сард ХХҮХ-т 3169 ажилгүй хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 695 хүнээр, өмнөх сарынхаас 6657 хүнээр бага байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн дотроос цалин бага гэсэн шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 37.6 хувь, орон тооны цомхотголоор 44.9 хувь, байгууллага татан буугдсан 49.4 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 54.7 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 61.1 хувь, цэргээс халагдсан 65 хувь, өөр газраас шилжиж ирсэн 69.1 хувь, бусад шалтгаанаар ажлаас гарсан иргэдийн тоо 70.6 хувиар тус тус буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.6 хувь нь дээд, таван хувь нь тусгай дунд, зургаан хувь нь мэргэжлийн анхан шатны, 66.6 хувь нь бүрэн дунд ба суурь, 3.2 хувь нь бага боловсролтой, 0.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
Зочин 2011-08-11 49.0.152.63
HUDS shig mundag erdemtdeer duursen surguuli olon baina
Зочин 2011-08-11 202.126.91.60
ЯДУУ АМЬДРАЛЫ МИНЬ ЗУЛАЙ ДЭЭР ЯРАГЧАН ЛУЙВАРЧАНГУУД СУУГААД
ЯРГАНИЙ МЭСЭЭ ҮСЭНД МИНЬ БЭЛҮҮДЭЖ ЭНЭЭЖ СУУХИЙГ ХАРААД
ЯАЙЖ БЭД ЭНЭЭХ ЮМ ВЭЭ УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА
УЛААН ГАЛ ШИГ ДҮРЭЛЗЭЖ БАЙНА
зөгий 2011-08-11 202.180.216.226
Ажилгүй дээд боловсролтой хүний хувь 18 хувиас их байгаа Дипломоо үзүүлэхээс ичээд бүртгүүлээгүй нөхдүүд лав 50 хувь хүрсэн байх Ямар ч хэрэггүй хувийн олон дээд сургуулийг бүгдийг нь хааж тэдгээрийн оронд хуучнаар ТМС одоогийнхоор МСҮТ байгуулсан цагт ажилгүйдэл байхгүй болно МСҮТ байгуулах асуудлыг төр засаг бодлогоор дэмжих ёстой болов уу Манай ихэс дээдэс цөм хувийн дээд сургуультай болохоор энэ бүтэхгүй биз дээ
Зочин 2011-08-11 182.160.18.135
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275