Серена Уильямс Мельбурны талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Серена Уильямс Мельбурны талбайд гарахгүй

Серена Уильямс Мельбурны талбайд гарахгүй

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 15-ны өдөр Мельбурн хотноо эхэлнэ. Тус тэмцээнийг АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс өнжихөөр болжээ. Түүнийг Мельбурнд аваргаа хамгаалахаар тоглоно гэж таамаглаж байсан ч оролцож чадахгүй болсноо ийнхүү мэдэгдлээ.

Учир нь Серена өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон тэмцээний үеэр Латвийн теннисчин Елена Остапенкод ялагдсан юм. Уг тоглолт 6:3, 3:6, 10:5-ын харьцаагаар Латвийн теннисчний ялалтаар өндөрлөсөн. Энэхүү тоглолтын дараа Серена өөрийгөө бэлэн биш байна гэж үзсэн байна.

Хэдийгээр есдүгээр сарын 1-д охинтой болсон ч гурван сарын дараа дахин талбайд Серена Австралийн нээлттэй тэмцээнийг өнжихөөр болжээ. Харин түүнийг ирэх тавдугаар сард Францын нээлттэй тэмцээний үеэр харах бололтой. 

Серена Уильямс 2017 оны нэгдүгээр сард Мельбурнд түрүүлэхдээ хөл хүнд байсан бөгөөд есөн сарын дараа амаржиж, охинтой болсон. Тэрбээр Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтэй гэр бүл болсон бөгөөд тэд охиндоо Алексис Олимпия Оханьян Жуниор гэх нэр өгсөн.

Өдгөө 37 настай Серена Уильямс “Их дуулга” тэмцээнд 23 удаа түрүүллээд байгаа бөгөөд үүний долоог нь Австралийн нээлттэй тэмцээнээс авсан байна.

Энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурнд нэгдүгээр сарын 15-29-ний хооронд болно.

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.tennis.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж