Ираны сургуульд англи хэл заахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Ираны сургуульд англи хэл заахыг хориглов

Ираны сургуульд англи хэл заахыг хориглов

Ираны Исламын шашны тэргүүн бага насны хүүхдэд  англи хэл заах нь барууны соёлоор довтлох арга хэмээн мэдэгдсэнээс болж тус улс бага сургуулийн сурагчдад англи хэл заахыг хоригложээ.

Тус улсын боловсролын дээд зөвлөлийн тэргүүн Мехди Навид-Адхам  “Улсын болон хувийн бага дунд сургуулиудад англи хэл заавал хууль зөрчсөнд тооцогдоно. Сурагчдад Ираны соёлыг өвлүүлэхэд бага боловсрол үндэс суурь болох ёстой” хэмээн мэдэгджээ.

Иранд  дунд сургуулийн сурагчдад 12-14 настайгаас нь англи хэл дээр хичээл заадаг ба зарим бага сургуулиуд  англи хэл заадаг ажээ.

Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменей  2016 онд тус улсад бага, дунд сургуулиудад англи хэл дээрх хичээлийн тоо улам нэмэгдэж байгаад бухимдаж, гадаадын соёлын дайралтын талаар анхааруулга гаргасан байна.

Аятолла Али Хаменей тухайн үед багш нарт зориулсан илтгэлдээ “Гадаад хэл сурахыг эсэргүүцэж байгаа юм биш, гэхдээ энэ бол бага насны хүүхдүүдэд гадаадын соёлыг сурталчилж буй хэрэг” хэмээн мэдэгджээ. Ираны боловсролын дээд зөвлөлийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн, АНУ дахь Исламын шашинтнууд Вашингтон хотод эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

Иранд өнгөрсөн долоо хоногт авлига, ажилгүйдэл, баян хоосны ялгааг эсэргүүцсэн дунд давхаргынхан болон залуучууд оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан 80 гаруй хот, тосгонд гарч, 1000 гаруй хүн баривчлагдаж, 22 хүн амиа алдсан юм.  

Эх сурвалж: the Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж