Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-3-нд Спортын төв ордонд болж аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд хүчээ сорьж шилдгүүдээ шалгаруулсан юм.
Тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй баг 1-р байр, эрэгтэй баг 2-р байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.
Түүнчлэн шилдэг эрэгтэй тамирчнаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сумын ГТУА 61-р ангийн дэд ахлагч Б.Цэнд-Аюуш шалгарав.
Мөн эмэгтэй 48 кг-д ОУХМ Б.Тунгалаг алтан медаль, 53 кг-д ОУХМ Н.Нямзул алтан медаль, 63 кг-д ОУХМ Г.Анужин алтан медаль, 58 кг-д ОУХМ О.Баярцэцэг мөнгөн медаль, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан алтан медаль, -75 кг-д Анхныбаяр мөнгөн медаль, эрэгтэй 62 кг-д Ч.Чинхүсэл мөнгөн медаль, 69 кг-д спортын мастер н.Баярням мөнгөн медаль, 77 кг-д спортын дэд мастер н.Баянмөнх хүрэл медаль, 85 кг-д спортын мастер М.Гантулга алтан медаль, н.Дорждагва мөнгөн медаль, 94 кг спортын дэд мастер, дэд ахлагч Б.Цэнд-Аюуш алтан медаль, спортын мастер Бат-Эрдэнэ мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ