МАХН-ын гишүүд зээл авч, чуулган хийсэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүд зээл авч, чуулган хийсэн гэв

МАХН-ын гишүүд зээл авч, чуулган хийсэн гэв

МАХН-ын зарим гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “Саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан биднийг захын наймаачид, христийн шашны итгэгчид гэж хэлсэн. Ер нь биднийг дандаа гүтгэдэг. Түүнчлэн намын хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг зочид буудалд байрлаж байхад нь С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар ирж төлөөлөгчдийг ухуулсан. “Та нар одоо яв” гэх зэргээр хөөсөн. Их чуулганыг зохион байгуулахад О.Баасанхүү гишүүн 20 сая төгрөг ажлын хэсэгт гаргаж өгсөн. Бусад зардлыг манай намыг дэмждэг янз бүрийн гишүүдийн хандив тусламжаар хийсэн. Миний бие гэхэд л зээл авч хандив өгч хурлаа зохион байгуулсан. Үүнийг АТГ  шалгасан шүү дээ. Гэтэл хэвлэлүүдээр биднийг автобусанд явж байгаа хүмүүст 150 мянган төгрөг тарааж автобусаар зөөж авчирч хурал хийсэн гэдэг сонин асуудал ярьсан байна лээ. Ийм асуудал байхгүй” гэв. 

Мөн тус намын ахмад гишүүдийн зүгээс “МАХН бол нэг хүний гараар хөдөлдөг нам болсон. Манай намын нэг гишүүн УИХ-д төлөөлдөг. Бид дуудаж уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байсан. Нам доторх асуудлаа шийдвэрлэх, ялзарсан байдлыг нь өөрчлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Биднийг намын хурлаас нохой шиг хөөгөөд гаргадаг. Хамтраад Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй юм. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн. Энэ асуудлыг ганцхан хүн шийдээд хөөчихдөг юм биш. Бага чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэдэг гэсэн юм. 

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж