Хинчегашвили, Магомедов нар Ираны эрчүүдийг орлоно

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Хинчегашвили, Магомедов нар Ираны эрчүүдийг орлоно

Хинчегашвили, Магомедов нар Ираны эрчүүдийг орлоно

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3” тэмцээн энэ сарын 9-нд эхэлнэ. Гурав дахь удаагийн лигт “Haryana Hammers” клубт барилдах дэлхийн хошой аварга Хасан Рахими, “UP Dangal”-д зодоглох байсан олимп, ДАШТ-ий медальт Комейл Гасеми гэсэн Ираны бөхчүүд тодорхой шалтгааны улмаас Энэтхэгийн лигт оролцох боломжгүй болжээ. Рахимигийн оронд Владимир Хинчегашвили (Гүрж), Гасемиг оролж Жамалудин Магомедов (Азербайжан) нар хүч үзнэ. Олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын гурван удаагийн аварга Хинчегашвили 78 мянган ам.долларын үнэтэй “Haryana Hammers”-т хүчин зүтгэх бол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Магомедов ямар үнэтэй барилдах нь тодорхойгүй байна. Энэтхэгийн лиг эрэгтэйчүүдийн тав (57, 65, 74, 92, 125 кг), эмэгтэйчүүдийн дөрвөн жинд (50, 57, 62, 76 кг) болно.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж