“Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл эхэллээ

“Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл эхэллээ

Дэлхийн сая сая үзэгчдийн адилаар монголчуудыг ч мөн цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” чадсан “Авьяаслаг монголчууд” шоуны шинэ цувралын бүртгэл эхэллээ.

“Монгол” телевизийн хамт олон нэг жил завсарласны дараа дахин “Авьяаслаг монголчууд” шоуг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Шоуны бүртгэл өнөөдрөөс /2018.01.08/ эхэлсэн бөгөөд төрөл, жанрт баригдалгүй авьяас чадвараа сорих хүсэлтэй хүмүүс ямар нэг шалгуур, цензурт баригдалгүй бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэл “Монгол” телевизийн төв байранд үргэлжилж байгаа аж.

“Авьяаслаг монголчууд-3” шоу ирэх намраас цацагдах юм.

Дашрамд сануулахад, “Монгол” телевизийн шинэ бүтээл “Voice” шоу энэ сарын 21-нээс үзэгчдийн хүртээл болно.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж