Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA

Гадаадад зорчих санхүүгийн “виз”-ийг одоогоос 12 жилийн өмнө Голомт банк анх монголчуудад олгож эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл тус банкийг олон улсын төлбөрийн картын систем нэвтрүүлэхээс өмнө гадаад ертөнц монголчуудад санхүүгийн талаас нь итгэдэггүй байсан хэрэг.
Өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр буй төлбөрийн картын зах зээлд тэргүүлэгч Голомт банк гадаадад суралцагч оюутан залуусдаа зориулан олон улсад хэрэглэгдэх 2 жилийн хугацаатай Mastercard, VISA, UnionPay картуудаа үнэ төлбөргүй олгох “Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA” аяныг 8-р сарын 10-наас 9-р сарын 30-ныг дуустал зохион явуулж байна.
Энэ хугацаанд эх нутагтаа амрахаар ирсэн болон эрдэм номын мөр хөөхөөр хилийн чанадыг зорих гэж буй шинэхэн оюутнууд сургуулийн үнэмлэх, тодорхойлолт, урилганыхаа аль нэгийг үзүүлэн өөрт ойр байрлах Голомт банкны салбар тооцооны төвөөс олон улсын картыг үнэ төлбөргүй авах юм.
Хол газар хүний нутагт гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ гарах, сургалтын төлбөрөө гуйвуулан авах зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд олон улсын карт эзэмшигч болсон оюутнуудын хувьд асуудал биш болж байгаа юм.
“Гадаад зорчих санхүүгийн FREE VISA” –Энэ бол бодит хэмнэлт.
Дэлгэрэнгүй мэдээллийг 310639 дугаарын утас болон cardcenter@golomtbank.com хаягаар аваарай.

Б.Солонго
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж