Анхны “Өсвөрийн үндэсний цом” Хэнтий аймагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Анхны “Өсвөрийн үндэсний цом” Хэнтий аймагт эхэллээ

Анхны “Өсвөрийн үндэсний цом” Хэнтий аймагт эхэллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй 21 аймгийн 16 хүртэлх насныхны аварга шалгаруулах “Өсвөрийн үндэсний цом” тэмцээн өчигдөр Хэнтий аймгийн Чингис хотод нээлтээ хийлээ. Анх удаа зохиогдож буй “Өсвөрийн үндэсний цом” тэмцээнд Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Булган, Төв, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр гэсэн 16 аймгийн өсвөрийн шигшээ багууд оролцож байгаа. Монгол орны дөрвөн зүг, найман зохисоос цугласан 16 хүртэлх насны хөлбөмбөгчид энэ сарын 12-ийг хүртэл “Өсвөрийн үндэсний цом”-ын төлөө ширүүн тэмцэл өрнүүлнэ. “Өсвөрийн үндэсний цом” тэмцээний эхний хоёр байрын баг “16 хүртэлх насныхны лиг”-т өрсөлдөх эрх авна. Өчигдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, Хэнтий аймгийн Чингис хотын ЗДТГ-ын дарга Л.Болд, Хэнтий аймгийн хөлбөмбөгийн холбооны менежер Т.Мөнхсэргэлэн, удирдах зөвлөлийн гишүүн М.Бямбабаатар нар оролцлоо. болон Хөлбөмбөгийн Холбооны удирдах албан тушаалтнууд оролцлоо. “Өсвөрийн үндэсний цом” анхдугаар тэмцээн Хэнтий аймагт нээлтээ хийсэн бол бол насан хүрэгчдийн “Футзалын үндэсний цом” энэ сарын 21-нд Дорнод аймагт эхэлнэ.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж