Шведийн Стокгольм хотын метроны буудалд эхнэр нөхөр хоёр тэсрэх бөмбөгөнд өртөж, нөхөр нь амиа алджээ. Тэсрэх бөмбөг гар хийцийнх болохыг тогтоосон бөгөөд цагдаа нар дэлбэрэлт болсон газар самналт хийж байгаа гэнэ.
Тэсрэх бөмбөгөнд өртсөн эр эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Гэрчийн мэдээлснээр хохирогч газраас нэг зүйл авсан даруйд дэлбэрсэн гэжээ.
Халдлагын улмаас цагдаа нар метроны буудалд хөл хорио тогтоож, мөрдлөг явуулж байгаа ажээ. Мөрдөгчдийн хэлж буйгаар энэ хэргийг алан хядлага гэж үзэхэд эрт байгаа бөгөөд шинжээчид хэргийн газарт ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: the guardian