Хар даашинзны давалгаа дундах “Алтан бөмбөрцөг”

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Хар даашинзны давалгаа дундах “Алтан бөмбөрцөг”

Хар даашинзны давалгаа дундах “Алтан бөмбөрцөг”

Холливудын ертөнцөд эмэгтэй жүжигчид бэлгийн дарамтад орж, бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх дуулиан дэгдсэнээс хойш энэ салбарын анхны томоохон наадам өнөөдөр /2017.01.08/ болж байна. АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллст болж буй 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын зочид бүгд хар өнгийн гоёлтой иржээ.

Кино урлагийн салбар дахь бүсгүйчүүдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн эрх тэгш байдлыг уриалсан Time сэтгүүлийн “UP” санаачилгын хүрээнд Холливудын алдартнууд хар өнгийг сонгосон нь тэр юм.

Бүсгүйчүүдийн ганган тансаг даашинз бүгд хар өнгөтэй, эрчүүд ч мөн хар хослолоор гоёж, Up гэсэн энгэрийн тэмдэг зүүжээ.

Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын хөтлөгчөөр Сет Мейерс ажиллаж байгаа. “The Shape of Water” кино хамгийн олон буюу долоон номинацид нэр дэвшсэн байна.

Наадмын шагналтнууд эхнээсээ тодорч, Элизабет Мосс, Николь Кидман, Жеймс Франко нар шилдгээр тодроод байна.

Шилдэг драмын кино

“Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг инээдмийн болон мюзикл кино

“Lady Bird”

Драмын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Фрэнсис МакДорманд – “Three Billboards Outside Ebbing, Missouri’

Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Гари Олдмэн – ‘Darkest Hour’

Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Сирша Ронан – “Lady Bird”

Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Жеймс Франко – “The Disaster Artist”

Шилдэг анимэйшн

‘Coco’

Гадаад хэл дээрх шилдэг кино

‘In the Fade’

Драмын киноны шилдэг эмэгтэй туслах дүр

Эллисон Женни – “I, Tonya”

Драмын киноны шилдэг эрэгтэй туслах дүр

Сэм Рокуэлл – ‘Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо – “The Shape of Water”

Шилдэг кино зохиол

Мартин МакДонах – “Three Billboards Outside Ebbing, Missouri”

Шилдэг киноны хөгжим

‘The Shape of Water’

 Шилдэг киноны дуу

‘This Is Me’ – ‘The Greatest Showman’

 Шилдэг телевизийн олон ангит кино

‘The Handmaid’s Tale’

Телевизийн олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Элизабет Мосс – “The Handmaid’s Tale”

Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Стерлинг К. Браун – “This is Us”

Телевизийн шилдэг инээдмийн болон мюзикл олон ангит кино

‘Marvelous Mrs. Maisel’

Телевизийн инээдмийн болон мюзикл олон ангит киноны шилдэг эмэгтэй дүр

Рачел Броснахан – ‘The Marvelous Mrs. Maisel’

Телевизийн инээдмийн болон мюзикл олон ангит киноны шилдэг эрэгтэй дүр

Азиз Ансари – ‘Master of None’

Телевизийн шилдэг цуврал эсвэл бүрэн хэмжээний кино

‘Big Little Lies’

Телевизийн цуврал эсвэл бүрэн хэмжээний киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Николь Кидмэн – ‘Big Little Lies’ *WINNER

Телевизийн цуврал эсвэл бүрэн хэмжээний киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Эван МакГрегор – “Fargo”

Телевизийн киноны шилдэг эмэгтэй туслах дүр

Лора Дерн – “Big Little Lies”

Телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүр

Александр Скарсгард – “Big Little Lies”

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж