Өмнөд Хятадын тэнгист газрын тос тээвэрлэгч осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын тэнгист газрын тос тээвэрлэгч осолджээ

Өмнөд Хятадын тэнгист газрын тос тээвэрлэгч осолджээ

Өмнөд Хятадын тэнгист Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг Хятадын тээврийн онгоцтой мөргөлдсөний улмаас хөлгийн багийн гишүүн 32 хүн алга болсон байна.

Хятадын тээврийн яамны мэдэгдэлд газрын тос тээвэрлэгч хөлөг Панамд бүртгэлтэйг харин тээврийн онгоц нь Хонконгийн нэр дээр бүртгэлтэй талаар мэдээлжээ. Осол бямба гаригийн орой болсон бөгөөд осол гарснаас хойш хөлгийн багийн гишүүдээс холбоо тасарчээ. Сураггүй болсон дээрх хүмүүс Ираны тээвэрлэгч хөлөг дээр байсан гэнэ. Харин Хятадын тээврийн онгоц дээрх хөлгийн багийн 21 гишүүн бүгд аврагдсан байна.

Тээврийн онгоцтой мөргөлдсөний улмаас газрын тос тээвэрлэгч хөлөг дээр гал гарсан бөгөөд ням гаригт унтраагүй байсан гэнэ. Цаг агаарын таагүй нөхцөл байдал болон хөлөг дээрх гал түймрийн өтгөн хар утаа  аврах  ажиллагаанд хүндрэл учруулж буй  талаар Ираны газрын тосны байгууллагын төлөөлөгч мэдээлсэн юм.

Ослын газарт аврагчид ажиллаж байгаа учраас сураггүй болсон хүмүүсийг бүгд нас барсан гэж үзэхгүй байгаа ажээ.  Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Ираны тээвэрлэгч онгоц 60 сая ам.долларын үнэ бүхий 136,000 тонн түүхий нефть тээвэрлэж явжээ.

Эх сурвалж: Chinanews

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж