Фабрегас төрөлх багтаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Фабрегас төрөлх багтаа эргэн ирлээ

Английн “Арсенал” багийн ахлагч Сеск Фабрегас энэ долоо хоногийн сүүлчээр төрөлх Каталоны багтаа очих нь тодорхой боллоо. Хоёр багийн хооронд багагүй хугацаанд яригдаж, Фабрегасын үнэнч фенүүдийг удаан хүлээлгэсэн энэ наймаа ийнхүү биеллээ олсноор Фабрегас Испанийн “Барселона” клубтэй таван жилийн гэрээ байгуулахаар болж байна. “Барса”-гийн зүгээс 29 сая евро, дээр нь Сеск сайн тоглосон тохиолдолд нэмэлт зургаан сая евро, мөн Фабрегас хувиасаа таван сая евро гаргаснаар хоёр баг тохиролцоонд хүрчээ. Харин Фарегасын хувиасаа гаргасан мөнгийг “Барса” гэрээний хугацаанд жил тутам нэг саяар нь буцаан олгох гэнэ.

Харин багийн шилдгүүдээ алдаад байгаа Лондонгийн “Их буучид” Скотт Данн, Фил Жагейлка, Гари Кэхилл болон “Валенсия”-гийн Хуан Мата нарыг сонирхож байна.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж