Дуучин Д.Болд “Big Bang” хамтлагийн гишүүнтэй оройн зоог барьжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд “Big Bang” хамтлагийн гишүүнтэй оройн зоог барьжээ

Дуучин Д.Болд  “Big Bang” хамтлагийн гишүүнтэй оройн зоог барьжээ

Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт  дуучин Д.Болд өчигдөр /2018.01.07/ өөрийн цахим хуудастаа “Сөүлд гэр бүл найзуудтайгаа бас Big Bang хамтлагийн дуучин Seungri ирж хамтдаа оройн хоол идэж буу халав” гэж бичжээ. Тэрбээр найзуудын хамтаар Сөүлийг зорьсон бөгөөд тун удахгүй эх орондоо хүрэлцэн ирэх аж. Түүнчлэн энэ сарын 21-с эхлэн үзэгчдийн хүртээл болох “The Voice” шоуны шүүгчээр ажиллах юм. 

Сонирхуулахад тус шоу нэвтрүүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн видео артыг үндэслэгч “On&Off” продакшны захирал С.Ононбат, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар ажиллахаар болжээ.

Харин фенүүдийн зүгээс дуучин Д.Болдыг “Big Bang” хамтлагийг Монголд урилгаар авчрахаар  ярилцаж байна гэсэн таамгийг дэвшүүлсэн аж.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж