Ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Ялимгүй цас орж, явган шуурга шуурна

2018 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир,  Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын саваар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж