Ньюс хөтөч: Рио Тинтотой холбоотой мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Рио Тинтотой холбоотой мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Рио Тинтотой холбоотой мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР НЭГДҮГЭЭР САРЫН 08

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.01.08 Шүүх яамны дэргэд “Шүүн таслах зөвлөл” байгуулагдав.

1963.01.08 Үзэл суртлын ажилтнуудын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов.

ӨНӨӨДӨР

  • Авто худалдааны цогцолборт өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 8-ны дотор авто зогсоол түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд тодорхой нөхцөлтэйгээр 1 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх урамшууллыг санал болгожээ. Нөхцөл: Авто худалдааны цогцолборт түрээслэх зогсоолдоо ямар нэг байдлаар автомашинаа байрлуулсан тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж.
  • Нийслэлийн хэмжээнд явуулж буй цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл үргэлжилнэ. Бүртгэлийг хороодын байранд ажлын өдрүүдэд 08.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд ‘ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-БОЛОВСРОЛ‘ уриан дор зөвлөлдөнө. Зөвлөгөөн ‘Корпорэйт Конвеншн центер’-т болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөний үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгтэй холбоотой бүхий л асуудлаар өргөн хүрээнд мэдээлэл солилцоно. Дараа нь ЕБС-ийнхны зөвлөгөөн 2018.01.15-20-ныг дуустал, их, дээд сургуулийнх 25-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.

11.00

  • ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ. Агентлагийн 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах хэвлэлийн бага хурал Засгийн газрын XI байрны 905 тоот хурлын танхимд болно.

11.30

  • МАХН-ын гишүүд сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлав. ХуралТөрийн ордны хуралдааны ‘В’ танхимд болно.

12.00

  • СТӨ-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуудаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана.

11.00

  • Уул уурхайн дэд сайд Д.Загджав Рио Тинтотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

14.00

  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж