Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

Хонь

Таны гэр бүлийн амьдралд од эрхэс таатай нөлөө үзүүлнэ. Гэр бүлд ая тухтай байдал маш чухал бөгөөд засвар шинэчлэлт хийхэд таатай. Зарим хүмүүс бизнес төлөвлөгөө гаргах бөгөөд татварын асуудлаа шийдвэрлэснээр орлого тань огцом өсөх болно. Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай. Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр та хоёрын харьцаа улам бэхэжнэ. Амралтын өдрүүдэд найзуудтайгаа уулзаж, хөгжилтэй аялал хийж болох юм.

Үхэр

Ирээдүйн зорилгоо тодорхойлоход маш таатай байх болно. Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд зорилгоо биелүүлэхэд илүү амар хялбар байх болно. Зөн билгийнхээ ачаар бусдад хууртагдахаас сэрэмжилж чадна. Удаан хугацааны турш эв түнжин муутай байсан найз эсвэл хайрттайгаа учраа олох болно. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг гойд татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байна.

Хамтатгах

Бизнес хийж ашиг олох, зээл хүсэх, дамын наймаа хийхэд гайхалтай таатай. Хайр дурлал, дур тачаалд автах бололтой. Ганц бие хүмүүс шаардлагад нь бүрэн нийцэх хүнтэй учрах бололтой. Энэ үед эхэлсэн харилцаа хүчтэй, оргилуун байж чадна. Төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Мэлхий

Шинэ долоо хоногт адал явдал, аялал хүлээж байна. Зарим хүмүүс өөр улс руу нүүх эсвэл их, дээд сургуульд сурах, удаан амрахыг хүсэх бололтой. Энэ бүхнийг амжуулах эрч хүчийг од эрхэс танд илгээжээ. Бусдын таагүй нөлөөнд автаж, илүү эрх чөлөөтэй байх хүсэл төрөх байх. Багийн гишүүдийн эрч хүчийг сайжруулахад анхаараарай. Таны төсөөлөн бодох чадварын ачаар ямар ч ажилд бүтээлч, урам зоригтой байх болно.

Арслан

Асуудал шийдэхдээ хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Нөхцөл байдалд тайван хандахыг хичээгээрэй. Ажилдаа идэвхгүй, санаачилгагүй байдал гаргах нь танд таагүй үр дагавар авчирна.  Тиймээс танаас эрч хүч, нөөц боломж шаардах бололтой.  Хэн нэгэнтэй санамсаргүй танилцах нь таныг жаргалтай болгож магадгүй. Энэ долоо хоногт эхлүүлсэн шинэ харилцаа удаан үргэлжлэх болно. Санхүүгийн байдалдаа анхаарч, зарлагаа хянаарай.

Охин

Сэтгэл санаа амар байж, ажил үйлс бүтэмжтэй байна. Орон гэртээ хийх өөрчлөлт, төлөвлөлт сэтгэл баясгана. Та гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бол маш сайхан санаа байна. Аз жаргалтай, бүтээлч байж чадна. Хоол хүнсэндээ анхаарч, хүнсний ногоо түлхүү хэрэглээрэй. Маш олон ажил, үйл явдлууд төлөвлөсөн ч хажуугаар нь тархиа амрааж, стрессээс сэрэмжлээрэй.

Жинлүүр

Од гаригийн зүгээс сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ нь стресстэй нөхцөл байдлыг авчрах болно. Мөнгөний талаарх асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Таны цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлэх зарим нэг үйл явдлын эхлэл тавигдахыг анхаараарай. Таны хандлагаас олон зүйл шалтгаална.

Хилэнцэт

Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг таныг залхаана. Шинэ содон санааг барьж авах нь ажилд тань тустай. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.

Нум

Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Чухал мэдээлэл, сонирхолтой санаа танд тус нэмэр болно. Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтад хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.

Матар

Ажил дээр илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Том хэмжээний зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн нөөц боломжоо зөв тооцоолох хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд таагүй. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх хэрэггүй. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай.

Хумх

Таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтээгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох магадлалтай. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэхэд гэмгүй. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Био энергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй.

Загас

Зүрх сэтгэлээ уудалж, дотроо тэвчиж явсан сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах хүсэл оргилно. Дотор уужирч, сайхан санагдах бололтой. Үүрэг хариуцлагаа хүлээх нь хэцүү санагдаж магадгүй. Хийвэл зохих, хийхээс татгалзах зүйлст санаа зовох хэрэггүй. Харин ч урсгалаараа явж, өөрийгөө илэрхийлж чадахаар хөгжилтэй, зугаатай, бүтээлч зүйлсийг хийж сэтгэлээ баясгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж