Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав (1992.01.13)

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав (1992.01.13)

1925.01.08 Шүүх яамны дэргэд “Шүүн таслах зөвлөл” байгуулагдав.

1926.01.08 Олон аймаг хошуудад суух Төлөөний түшмэдийг татан буулгах тухай Засгийн газрыг шийдвэр гарав.

1929.01.09 Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагдав.

1943.01.12 Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгал Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгөв.

1963.01.08 Үзэл суртлын ажилтнуудын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов.

1968.01.11 БНМАУ, Норвегийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1976.01.14 Улаанбаатар хотод Шинжлэх ухаан, соёлын ордон нээгдэв.

1992.01.13 Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав.

2001.01.14  МИАТ компанийн “JU1025” дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийн Малчин суманд осолдож, зудын гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар явсан есөн хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүд амь үрэгдэв. Нислэгийн багт НҮБ-ын төлөөлөл болох гамшгийн үнэлгээ хийх багийнхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид болон бу­сад албаны хүмүүс багтсан байлаа. Тэд Малчин сумаас зүүн урагш 15 км-ын зайд, далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам хэмээх газарт буух гэж байгаад үзэгдэх орчин муу байснаас товлосон цэгээс 60 метр хазайж, газардалт амжилтгүй болсон гэдэг.

2010.01.12 Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болов.

2010.01.14 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр цаазаар авах ялаас татгалзахыг уриалав.

2012.01.09 Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гарав.

2017.01.09 Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж