“Туркийн урсгал”-ын 700 км хоолойг “Газпром” тавилаа

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

“Туркийн урсгал”-ын 700 км хоолойг “Газпром” тавилаа

“Туркийн урсгал”-ын 700 км хоолойг “Газпром” тавилаа

Байгалийн хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойн тэнгисийн хоёр салаа нийт 700 километр хоолойг “Газпром” тавьж дууслаа хэмээн тус компанийн тэргүүн Алексей Миллер сэтгүүлчдэд мэдээллээ.

“Байгалийн хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойн угсралтын ажил эрчимтэй хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар тэнгисийн хоёр салаа нийт 700 километрийг угсраад байгаа нь тэнгисийн угсралтын ажлын 38 хувь юм” гэж Алексей Миллер хэлжээ.

Тэнгисийн угсралтын ажлыг “Газпром” өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 7-нд эхэлсэн юм. “Туркийн урсгал” төслийн хүрээнд тус бүр нь 15,75 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадал бүхий хоёр салааг барина. Төлөвлөсөн ёсоор эхний салааг энэ 2018 оны гуравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах ёстой бөгөөд энэ хоолойгоор дамжуулсан хийг Туркийн хэрэглэгчид авах юм. Харин хоёрдугаар салааг 2019 онд ашиглалтад оруулах тооцоотой бөгөөд энэ нь Өмнөд болон Зүүн Европын орны хэрэглэгчдэд очих ажээ.

эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж