Валютын нөөц 3 тэрбум доллар, алт 20 тоннд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Валютын нөөц 3 тэрбум доллар, алт 20 тоннд хүрэв

Валютын нөөц 3 тэрбум доллар, алт 20 тоннд хүрэв

“Сонирхолтой эдийн засаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт 2017 онд Монгол Улсын эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтийг онцоллоо.

Төв банкны мэдээгээр Монгол Улс шинэ оныг 3 тэрбум ам.доллартай угтав. Энэ дүнг 2016 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм байна. Валютын нөөц нэмэгдэх нь төгрөгийн ханш чангарахад чухал нөлөө үзүүлдэг.

Мөн Монголбанк өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлсэн. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэлд эдийн засгийн хүчин зүйлсээс гадна санхүүгийн захын дэд бүтэц, тэр дундаа валютын захын дэд бүтэц, түүний нэгдмэл бус байдал сөргөөр нөлөөлж ирснийг ийн шийдвэрлэжээ.

Дээрх арга нэвтэрснээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 300.0 орчим сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсчээ.

Монголбанк алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлснээр нийт худалдан авсан алт 20.0 тоннд хүрчээ. Алт худалдан авалтыг 2016 онтой харьцуулахад 9 хувиар өссөн байна.

Эдийн засагт гарсан энэхүү эерэг үзүүлэлт нь Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” бонд, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргасан.  

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн.

Мөн дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сэргэсэн.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь эерэг үзүүлэлтийг дагууллаа гэж эдийн засагчид үзэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж