2017 оны Оросын урлагийн гол сенсаац нь “Матильда” байлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

2017 оны Оросын урлагийн гол сенсаац нь “Матильда” байлаа

2017 оны Оросын урлагийн гол сенсаац нь “Матильда” байлаа

Оросын урлагийн ертөнцийг өнгөрсөн жилжингээ доргиосон нэг зүйл найруулагч Алексей Учителийн “Матильда” кино байлаа. Энэхүү кинонд Оросын хаан хоёрдугаар Николай хаан ширээ залгамжлагч байхдаа балетын бүжигчин Матильда Кшесинскаяд сэтгэлтэй байсан тухай өгүүлдэг. Уг кино Матильдагийн амьдралын тухай юм.

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Наталья Поклонская энэ киног дэлгэцэд гарахаас өмнө Ерөнхий прокурорын газар хандан 43 удаа гомдол бичсэн. Түүний үзэж байгаагаар энэ кино нь Оросын хааны удмыг гутаан доромжилж, улмаар Оросын үнэн алдартны шашны сүсэгтнүүдийн сэтгэлээр тоглосон гэжээ. Наталья Поклонскаяг дэмжигчид багагүй байсан төдийгүй тэд нийлж эсэргүүцлийн арга хэмжээг нэг бус удаа зохион байгуулсан.

Хэл ам дагуулсан “Матильда” кино дэлгэцэд 2017 оны аравдугаар сарын 26-нд 16+ тэмдэглэгээтэй гарсан. Гэвч кино шуугиан тарьж байсан шигээ орлоготой байж чадаагүй юм. 25 сая ам.доллараар бүтсэн “Матильда”-гийн кассын орлого нь 535 сая рубль болжээ.

эх сурвалж: РИА НОВОСТИ 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж