Тувагийн наадамд Увсынхан оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Тувагийн наадамд Увсынхан оролцоно

Тува улс байгуулагдсаны 90 жилийн ой, Өвөр хошууны 70 жилийн ойн хүрээнд зориулсан үндэсний соёл урлагийн олон улсын “Эв модны наадам” ирэх есдүгээр сарын 2-3-нд Тува улсын Өвөр хошууны Хандгайт тосгонд болох гэж байна. Тус наадамд Увс аймаг болон Тува улсын хил орчмын хошууд болох Эрзин, Тес-хем, Мөнгөн-тайга, Өвөр хошууныхан оролцох юм. Наадмын үеэр хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт, ардын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, хүүхдийн гар зургийн уралдаан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж