Калининградын бяцхан анааш гэр хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Калининградын бяцхан анааш гэр хайж байна

Калининградын бяцхан анааш гэр хайж байна

ОХУ-ын Калининград хотын амьтны хүрээлэн өнгөрсөн жил бяцхан анаашаар бүл нэмлээ. Гэхдээ бяцхан анаашид энэ жил шинэ гэр олж өгөх хэрэгтэй байгаа тухай тус амьтны хүрээлэнгийн захирал Светлана Соколова ‘РИА Новости’ агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

“Бяцхан анааш маань удахгүй нэг нас хүрнэ. Манай хүрээлэнгийн төлөвлөгөөнд анаашийн үржлийг тооцоолоогүй байсан учраас цаашид түүнийг олон анааштай өөр газар уруу шилжүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ жил түүнд шинэ гэр олж өгөх нь бидний зорилго болоод байна” хэмээн Светлана Соколова хэлжээ.

Бяцхан анаашийг амьтны хүрээлэнд байлгахын тулд илүү том талбай шаардагддаг аж. Мөн дараа жил гэхэд үржлийн насанд хүрч байгаа ганц эм анаашийн төлөө тэмцэлдэх зэрэг шалтгааны улмаас зайлшгүй шинэ гэр хэрэгтэй байгаа юм.

Уг нь Польш, Литва зэрэг орнуудын амьтны хүрээлэн рүү шилжүүлж болох ч  Европын холбооны амьтан тээвэрлэхэд тавигдах шаардлагад нийцдэггүй гэнэ. Учир тус шаардлагад дурдсанаар, өндөр, анааш өөрөө овор ихтэй учраас онгоцоор тээвэрлэх ямар ч боломжгүй байдаг ажээ.

Калининград хотын амьтны хүрээлэн нь хуучин Кенигсбергийн /Калининград хотын хуучин нэр/ амьтны хүрээлэн нэрээр алдартай. Уг хүрээлэнг герман гаралтай бизнесмен Клаасс байгуулсан. Өнөөдөр энэ амьтны хүрээлэнд 300 төрлийн 2000 амьтан байгаагийн тал нь “Улаан ном”-д орсон амьтад байдаг ажээ. 

эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж